Ассадын эхнэр ХОРТ ХАВДАР тусчээ

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын гэргий, Тэргүүн хатагтай Асма аль Ассад хорт хавдартай болсон эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт уламжлав.
Тэргүүн хатагтай саяхан эрүүл мэндийн үзлэгт орох үедээ хөхний хорт хавдар туссан гэдгээ олж мэдсэн байна.
Уг хавдар эхний шатандаа явж буй бөгөөд эмчлэгдэх боломжтой гэдгийг эмч нар мэдэгджээ.
Сирийн төрийн мэдлийн агентлаг албан ёсны твиттер хуудастаа Ассад болон Асма нарын шинэхэн зургийг нийтэлсэн байна.
Асма Британийн нийслэл Лондон хотноо мэндэлсэн бөгөөд Сирийн Ерөнхийлөгч Ассадтай 2000 онд гэрлэж, Сирид амьдрах болсон юм. Сирид дэгдсэн иргэний дайны дараа Европын холбоо Ассад болон Асма нарт хориг тавьж, гишүүн орнуудад нь хөл тавихыг хориглосон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ