Франц “МН370” онгоцны мөрөөр мөрдлөгө хийнэ

Малайзын агаарын тээврийн “МН370” онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Куала Лампураас Бээжингийн чиглэлд нислэг үйлдэж байхдаа төв станцаасаа холбоо тасарч, өнөөг хүртэл сурагүй хэвээр байна.
Уг онгоцонд багийн 15 гишүүн болон 224 зорчигч зорчиж явжээ. Дэлхийн олон орон уг онгоцыг хайх ажиллагаанд оролцсон ч “МН370” онгоцоос сураг гаргж чадаагүй.
Францын шинжээчид сураггүй алга болсон “МН370” онгоцны мөрөөр мөрдлөгө хийж, учрыг олохоор болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Мөрдөх ажиллагаа удахгүй эхлэх бөгөөд хамгийн сүүлд “МН370” онгоцноос дохио ирсэн бүс нутгаас мөрдөхөөр болжээ.
Малайзын тал олон улсын дэмжлэгтэйгээр Баруун Австралиас холгүй Энэтхэгийн далайн өмнөд хэсэг хүртэлх замыг хүртэл хянаж, хайх ажиллагаа явуулсан юм.
Саяхан Малайзын 400 хуудастай тайлангаа нийтэд танилцуулж, “МН370” онгоцыг хайх ажиллагаа дуусгавар болж буйг гэр бүлийнхэнд нь мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ