Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ онд улсынхаа гадаад харилцаа болон хөдөө аж ахуйд ихээхэн анхаарал хандуулж буй юм.
Тэрбээр БНХАУ-д анхны айлчлалаа хийхээс гадна дайсагнасан харилцаатай байдаг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Сингапурт биечлэн уулзсан билээ.
Улсынхаа хөгжилд ихээхэн анхаарал хандуулж, ширээний ард суухгүйгээр тэрбээр хөдөө орон нутагт ажиллаж, танилцаж байна.
Тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг өчигдөр залуу удирдагчийнхаа ажлын өдрийг харуулсан гэрэл зургийн цомгийн цахим хуудастаа нийтэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |