АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргий "Мелания Трампын эцэг, эх АНУ-ын иргэн болно" хэмээн Тэргүүн хатагтайн өмгөөлөгч Майкл Уалдс өнгөрсөн хоёрдугаар сард "Вашингтон Пост" сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн удаатай.
Тэгвэл Цагаан ордны тэргүүн хадмууддаа АНУ-ын иргэншил олгосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэргүүн хатагтайн эцэг Виктор Кнавс, эх Амалия нар өчигдөр Нью Йорк хотноо тангараг өргөж, АНУ-ын иргэн болжээ.
Мелания Трамп Хуучин Югослав улсын бүрэлдэхүүнд байсан Словенийн Ново-Место хотод төрсөн. 1996 оноос Нью-Йоркт ирсэн бөгөөд 2005 онд Трамптай гэрлэж, жилийн дараа АНУ-ын иргэн болсон билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |