“Синьхуа”: Монголд 329 зорчигчтой галт тэрэг осолджээ

Монгол Улсад үргэлжлэн орж буй аадар борооны улмаас Дорноговь аймагт үер буусан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Үерийн улмаас 329 зорчигчтой галт тэрэг олдсон байна.
Нийслэл Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг өчигдөр 04:50 минутын орчим замаас гарч, осолджээ.
Зорчигчдоос 100 гаруй нь бэртэж, эмнэлгийн тусламж авсан талаар албаныхан уламжлав.
Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд тус бүс нутаг дахь галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоожээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ