Онгоцны ослоос 12 настай хүү АМЬД үлджээ

Индонезийн “Dimonim Air” компанийн зорчигч тээврийн онгоц өнгөрөгч амралтын өдөр Оксибил муж руу нислэг үйлдэж байхдаа осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Онгоц Папуа Шинэ Гвинейн хилийн ойролцоох хавцалд осолдсон байна.
Тус онгоц хөөрөөд 40 минутын дараа төв станцаасаа холбоо тасарчээ. Онгоцонд нийт долоон зорчигч багийн хоёр гишүүн зорчиж явжээ. Ослын улмаас найман хүн амиа алдсан байна.
Аврагчид ослын газар ирэх үед тус онгоцонд зорчиж явсан 12 настай хүүг эсэн мэнд олсон байна.
Хүүг яаралтай орон нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд “Аймшигтай ослоос амьд үлдсэн азтай хүү юм” хэмээн төлөөлөгч “AFP” агентлагт ярьжээ.
Ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ