Египетэд шинэ СФИНСК-ийн хөшөө олджээ

Египетийн Луксор хотоос сфинксийн шинэ хөшөөг олсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.independent.co.uk” сайт уламжлав. Тус хотноо зам тавьж байсан ажилчид уг хөшөөг олсон гэнэ.
Луксор сүмийг Карнак сүмтэй холбох Аль-Каббаш замыг тавих ажлын үеэр энэхүү түүхийн дурсгалыг олсон талаар "Luxor Antiquities" байгууллагын тэргүүн Мохамед Абдель Азиз мэдэгджээ.
Хүн толгойтой арслангийн дүрстэй энэхүү хөшөө жинхэнэ бол 4,000 жилийн настай хэмээн шинжээчид үзэж байна.
Газраас гаргах үед хөшөө нурах эрсдэлтэй байгаа учир хэсэг хугацаанд хөшөөг газарт хэвээр үлдээхээр болжээ. Энэ нь эртний фараонуудын оршуулгын газар юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ