Мун Жэ Ин энэ сард Пхеньян хотноо айлчилна

img

Хоёр Солонгосын албаны хүмүүс зэвсэггүй бүсэд яг одоо уулзаж байна.

 

 

Уг уулзалтад Өмнөд Солонгосын Нэгдлийн сайд Чо Мён Гён, Хойд Солонгосын нэгдлийн хорооны тэргүүн Ри Сон Гвон нар оролцож буй юм. Уулзалт тун амжилттай үргэлжиж буйг албаныхан онцолж буй талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

Ким Чен Ун болон Мун Жэ Ин нар өнгөрсөн дөрөвдүгээр сард уулзсанаас хойш тус улсын төлөөлөгчид ийнхүү гурав дахь удаагаа уулзаж байна.

 

Дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Чен Ун, Мун Жэ Инийг эх орондоо урьсан билээ. Уг урилгыг Хөх ордны тэргүүн хүлээн авсан юм. Тэгвэл Хөх ордны тэргүүн энэ сарын сүүлээр Пхеньян хотноо айлчлахаар болжээ.

 

Уг айлчлалаас уртаж, хоёр улсын төлөөлөгчид ийнхүү уулзсан байна. Хөх ордны хэвлэлийн алба “Хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын сүүлээр Пхеньян хотноо зохион байгуулагдах болно” гэж мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ