2050 онд Жакарта хотын 95 хувь нь живнэ

Индонезийн нийслэл Жакарта хотноо 10 сая хүн амьдардаг. Гэхдээ тус хот хамгийн хурдан хугацаанд живэх хотоор нэрлэгджээ.
Жакарта хотын ихэнх хэсэг намагтай бөгөөд 13 гол, горхи урсдаг. Жил бүр тус хот үерт автаж, иргэд амь нас болон эд хөрөнгөөрөө хохирдог.
Зөвхөн үер, уснаас болж тус хот живэхгүй бөгөөд тус хотын хуурай газар усанд бага багаар идэгдэж, хэмжээ нь багассаар.
Жакарта хотыг 20 жил судалсан Бангкокийн Технологийн Институтийн багш Хера Андрейс “2050 онд Жакарта хотын 95 хувь нь живнэ” хэмээн хэлжээ.
Хойд Жакарта сүүлийн 10 жилийн хугацаанд 2,5 см-ээр доошолсон байна. Харин зарим хэсэгт 25 см-ээр доошилсон болохыг тогтоожээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ