Америк эр уурандаа нисэх онгоцоор байшингаа мөргөжээ
2018-08-14

АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Сити хотын оршин суугч Дуэйн Юд гэх 46 настай эр уурандаа “Cessna 535” онгоцоороо өөрийн байшингаа мөргөсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Нисэх онгоцоор байшинг мөргөх үед дэлбэрэлт болж, хэрэгтэн амиа алдсан байна

 

Уг хэрэг өчигдөр 12.30 цагийн орчимд гарчээ. Осол гаргасан “Cessna 535” онгоц Юдагийнх биш бөгөөд түүний ажилладаг байгууллагынх гэнэ.

 

 

Дуэйн Юд хэрэг гарахын өмнө гэр бүлийн хүчирхийллийн хэргээр цагдаагийнханд баригдсан аж. Юд архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэрээ зодож, хүнд гэмтээсэн учир хөршүүд нь цагдаагийнханд дуудлага өгчээ.

 

 

Тэрээр өнгөрсөн ням гаригт батлан даалтаар суллагдсан даруйдаа дээрх хэргийг үйлджээ.

 

Онгоцоор байшинг мөргөх үед гэрт хэн ч байгаагүй гэнэ. Хэрэг гарахаас хэдхэн минутын өмнө Юдын эхнэр хүүгийнхээ хамтаар байшингаас гарч амжсан байжээ.  Тэд энэхүү байшинг өнгөрсөн онд худалдан авчээ. 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Яг ийм гажигтай гаруудын хийдэг үйлдэл
2022-02-15
GAJIGTAI MEDRELUUD. UURSDIIGUU IH YIMAND BODOGSOD
2018-08-14
өөрсдийгөөн хичээцгээе монголчууд минь
2018-08-14
zochin:
amerikuud teneg gaj humuus
2018-08-14
zochin:
amerikchuud zarim ni setgetsiin ovchtei humuus . galzuu soliotoi humuus. medrel muutai yumnuud
2018-08-14
МӨРГӨХ ӨӨ ГЭЖ:
ХҮН АЛЖ БАЙСАНААС БАЙШИН МӨРГӨСӨН ДЭЭР.
2018-08-14
зочин:
юун бэлэн онгоц вэ. Тэгдэг л юм байх даа.
2018-08-14
Иргэн:
Манай төрийн ордныг мөргөчихгүй дээ. Тэгвэл мөн ч их буян болно доо
2018-08-14
Яг ийм гажигтай гаруудын хийдэг үйлдэл