ИЗН-ын их хурал болно
ИЗН-ын Үндэсний хорооны хуралдаанаар тус намын их хурлыг энэ сарын 28-нд хийхээр товложээ. Уг хуралд УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн Д.Энхбат, Үндэсний хорооны гишүүд оролцоно.
Их хурлаар намын нэр, бэлгэдэл, туг, УИХ-д нэр дэвшүүлэх журам, нэр дэвшигчдийг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ