Өнөөдөр хулгана өдөр

img

Аргын тооллын нэгдүгээр сарын 16. Сумъяа гариг. Билгийн тооллын 23. Тэргүүн дагуул одтой, Улаан хулгана өдөр. Өдрийн наран 08.31 цагт мандан 17.19 цагт жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Төлгө тавих, морь уралдуулах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад эд эдлэл, идээ ундаа олдоно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ