Путин, Австри сайдын хуриманд оролцоно

img

Австрийн Гадаад хэргийн сайд Карин Кнейссль ирэх бямба гаригт хуримаа хийхээр болжээ. Өдгөө 53 настай сайд бизнес эрхлэгч Волфганг Майнингертай хуримаа хийх юм.

 

 

Тэгвэл сайдын хуримын ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцохоор болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Уг мэдээллийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталж “Тийм ээ. Тэр хуримын ёслолд оролцоно” гэж хэлжээ.

 

Путин энэ сарын 18-нд Германы Берлин хотноо айлчилж, Канцлер Ангила Меркелтэй уулзахаар тохиролцсон юм.  

 

Ерөнхийлөгч Путин энэ оны нэгдүгээр сард Австри улсад айлчилсан билээ. Айлчлалын үеэр сайд хуримын урилгаа Путинд өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МИЙГАА:
БУРУУ БИЧИЖ ЗӨВ ОЙЛГОНО ОО ГЭЖ ХОЙШДОО АНХААРНА БИЗ
2018-08-16
Зочин:
Путин, Австри улс хоёр сайдын хуримд оролцох юм уу?
2018-08-16
Зочин:
Австри сайд гэж юүгсэн үг вэ
2018-08-16