Афганистанд гурван сар ГАЛ ЗОГСОНО
2018-08-20

Афганистаны эрх баригчид алан хядах “Талибан” бүлэглэлтэй гал зогсоох гэрээг амжилттай байгуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хоёр тал тохиролцож, орон даяар гурван сарын хугацаатай харилцан гал зогсоохоор болсон байна.

 

 

Энэ талаар Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Америкийн “CNN” агентлагтай шууд эфирээр холбогдох үедээ мэдэгдсэн байна.

 

Талибанчууд гэрээг дагаж буйг армийнхан болон энгийн иргэд хянах гэнэ.

 

“Засгийн газар болон талибан бүлэглэл галаа зогсоохын тулд харилцан нөхцөл тавьж, удаан хугацааны турш хэлэлцсний үр дүнд гал зогсоохоор боллоо” хэмээн Ерөнхийлөгч Гани мэдэгдэв.

 

Тэрбээр эхний ээлжинд талибанчуудын хяналтад байгаа бүс нутгуудад амьдарч буй иргэдийг чөлөөлөх, хоол хүнс нийлүүлэхээр болжээ.

 

“Талибан” бүлэглэл Афганистаны хойд хэсгийн хяналтадаа байлгадаг бөгөөд засгийн эрхийг авах сонирхлоо олон жилийн өмнө илэрхийлэн, улмаар террорист үйл ажиллагаа байнга явуулдаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин