Итали: Гүүр нурах үеийн хяналтын камерын бичлэг ил боллоо
Италийн хойд хэсгийн Генуя хотын ойролцоох “Моранди” авто замын гүүр нурсан билээ. Уг үйл явдал энэ сарын 14-нд болсон бөгөөд гэнэтийн ослоор амиа алдагсдын тоо 43-д хүрчээ.
Амиа алдагсдыг оршуулах ажиллагаагаа өчигдөр зохион байгуулагдсан ба иргэдтэйгээ салах ёс гүйцэтгэхээр Ерөнхий сайд Сергей Криенко хүрэлцэн ирсэн юм.
Олон хүний амийг авч одсон уг гүүр нурах үеийн хяналтын камерийн бичлэгийг албаныхан дэлгэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
1960 оны үед байгуулагдсан 200 метр гүүрний гол хэсэг нурсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ