Матар, нохойгоо салхилуулж явсан эмэгтэйг хөнөөжээ

АНУ-ын Өмнөд Каролина мужийн Хилтон аралд нохойгоо салхилуулж явсан 45 настай эмэгтэй рүү матар дайрсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Матар эмэгтэйн хөлнөөс хазаж, ус руу татан оруулсан гэнэ. Иргэд яаралтай цагдаагийн байгууллага руу залган, тусламж хүсчээ.
Анх матар, нохой руу дайрсан хэмээн гэрчүүл өгүүлэв.
Эмэгтэйн шарх гүн, цус их алдсан учир амийг нь аврах боломжгүй байсан талаар албаныхан мэдээлжээ. Нохой дээрх дайралтаас амьд үлдсэн бөгөөд гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Энэ оны эхээр Флорида мужид 47 настай эмэгтэй нохойгоо салхилуулж явахдаа мөн матарны дайралтад өртөн, амиа алдсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ