Талибанчууд 149 хүнийг БАРЬЦААЛЖЭЭ

Афганистаны Кундуз мужид зорчигчдыг тээвэрлэн явж байсан гурван автобусыг террористууд барьцаалсан талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ.
Эдгээр автобусуудад нийт 149 хүн зорчиж явсан гэнэ. Алан хядах “Талибан” бүлэглэл иргэдийг барьцаалсан гэдгээ мэдэгджээ.
Эрх баригчид иргэдийг аврахын тулд тусгай ангийг тус муж руу илгээсэн байна.
Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани өчигдөр “Талибан” бүлэглэлийн удирдлагуудыг энхтайвны төлөө галт зэвсгээсээ татгалзахыг уриалсан билээ.
Уг мэдэгдлээс хэдхэн цагийн дараа зэвсэглэсэн талибанчууд зорчигчдыг барьцаалжээ.
“Зорчигчдыг үүрээр автобусаас буулган, улмаар өөрийн хяналтад байдаг бүс нутагт авчирсан” хэмээн Кундуз мужийн Захирагч мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ