Чеченьд 11 настай хүү ХАЛДЛАГА үйлджээ

Чечень улсад хууль хүчнийхний эсрэг террорист халдлага зохион байгуулагдсан талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ. Алан хядах “Исламын улс” бүлэглэл тус улсад дараалсан гурван халдлага үйлдсэн байна.
Эдгээр халдлагын нэгийг нь 11 настай хүү үйлдсэн талаар албаныхан уламжлав. Хүү автомашин хулгайлж, террорист халдлага үйлдэхийг санаархжээ. Уг халдлагаас хэдхэн минутын дараа амиа золиослогч этгээд цагдаагийн хэлтсийн өмнө амиа егүүтгэсэн гэнэ.
Шали хотноо нүүрээ халхалсан террористууд үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчдыг хутгалж, гэмтээжээ. Дөрвөн удаагийн довтолгооны үеэр таван цагдаа амь үрэгдсэн аж.
Чеченийн тэргүүн Рамзан Кадыров дээрх халдлагыг "Исламын улс" бүлэглэл үйлдсэн гэдэгт эргэлзэж, “Халдлагын захиалгагч ОХУ” гэсэн байна. Тэрбээр хэсэг хугацааны дараа байр сууриа өөрчлөн, “террористууд халдлага үйлдлээ” гэж мэдэгджээ.
Дээрх цуврал халдлагаар хэдэн хүн амиа алдсан нь НУУЦ байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ