Шинэ мөнгөн тэмдэгт ГАЦААНААС гаргах бус ЗОГСОНГИ байдалд оруулав

Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн шийдвэрээр тус улсад энэ долоо хоногийн эхээр шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд орсон юм.
Тэгвэл шинэ мөнгөн тэмдэгтээс болж тус улс ЗОГСОНГИ байдалд оржээ. Хуучин мөнгөн тэмдэгт гүйлгээнээс гарсан учир банк, санхүүгийн байгууллага болон үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа нь гацаанд орсон байна.
Засгийн газрын дэргэдэх аюулгүй байдлын ажилчид нийслэл Каракас хотноо шинэ мөнгөн тэмдэгтээ тараан байршуулж, гацааг арилгахаар шуурхай ажиллаж эхэлжээ. Шинэ мөнгөн тэмдэгтээс болж тус улсын хувийн аж ахуйн нэгжүүдийн 90 орчим хувь нь хаалгаа барьсан байна. Төв банкны өмнө иргэд хуучин тэмдэгтээ шинээр сольж авахын тулд урт дараалал үүсгэсэн аж.
Сөрөг хүчин “Шинэ мөнгөн тэмдэгт хямралыг улам дордуулна” хэмээн шүүмжилжээ.
Тус улсын мөнгөн тэмдэгт болох боливор үнэгүйдэж эхэлжээ. Каракас хотноо 2.5 сая боливороор зарагддаг байсан кофе өдгөө 25 боливортай тэмцэж байна. Эрх баригчид хуучин боливорын таван тэгийг хасчээ. Уг үйлдлээ “Хүчтэй боливорын төлөө” хэмээн тайлбарлажээ.
Дотоодын хямрал газар авч, иргэд амьдрахын тулд хилийн дээс алхсаар байна. НҮБ “Венеусэлийг хэдхэн сарын дотор 4.5 сая иргэн дүрвэсэн” гэж мэдэгдэв.
Дээрх хямралаас гадна Венеусэлийн хойд хэсэгт өчигдөр 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. “Газар хөдлөлтөөр хүний амь нас эрсдээгүй” хэмээн албаны төлөөлөгч “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр онцолжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ