Жон Ленноныг хөнөөсөн алуурчинг суллахаас татгалзжээ

img

Домогт Битлз хамтлагийн дуучин Жон Ленноны амь насыг хөнөөсөн Марк Дэвид Челменийг хугацаанаас өмнө суллахаас татгалзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг шийдвэрийг АНУ-ын хорих ялаас хугацаанаас нь өмнө суллах шүүх магадлалын комисс  гаргасан байна.

 

Ийнхүү 63 настай Челменийг хугацаанаас нь өмнө суллахыг арав дахь удаагаа хориглосон аж. Хэрэгтэнг хугацаанаас нь өмнө суллах нь нийгмийн аюулгүй байдал,  сайн сайханд нийцэхгүй байна” гэж комисс мэдэгдэв.

 

Челмен өнгөрсөн 2016 оны хоёрдугаар сард хугацаанаасаа өмнө суллагдах өргөдлөө комисс руу илгээсэн байна. Комисс уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан учир Челмен дахин хоёр жил ял эдлэхээр болжээ.

 

Жон Ленноны эхнэр Йоко Оно нэг бус удаа нөхрийнх нь аминд хүрсэн алуурчинг суллахгүй байхыг комиссоос хүсчээ.

 

1980 оны арванхоёрдугаар сарын 8-нд Нью-Йорк хот дахь гэрээсээ гарч явж байхад нь Жон Ленноныг хөнөөсөн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene delgertsetsegtei yariltgui ee...ene bainga...bainga...bainga...aldaatai buruu zuruu yum bichdii...hereg baihgui.....yaj setguulch hiidii...chutgur l medeh baih...
2018-08-24
zochin:
DElgertsetsegee, CHelmen bish CHepmen shuu dee, yana da , yum unsh aa
2018-08-24