Хар салхины улмаас Сөүлд 7,800 орчим сургуулийг хаажээ

img

Өмнөд Солонгосын аялал жуучлалын гол бүс гэгддэг Чежү арлыг “Соулик” нэртэй хар салхи дайран өнгөрсөн билээ.

 

 

Тэгвэл уг хар салхи тус улсын нийслэл Сөүлийг чиглэн очиж буй талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээлэв.

 

Хар салхи арлыг дайран өнгөрөн үед нэг эмэгтэй сураггүй болж, нэг эрэгтэй бэртжээ. “Соулик” өнөөдөр үүрээр 4.44 цагийн орчимд дайран өнгөрчээ.

 

Эрх баригчид аюулгүй байдлын үүднээс 7,800 орчим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна.

 

Инчеон, Гимпо нисэх буудлууд 300 гаруй нислэгийг хойшлуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ