Азийн хамгийн баян ГЭР БҮЛҮҮД

img

“Галзуу баян Азичууд” гэх уран сайхны кино Америк гэлтгүй олон улсын кино чартуудад тэргүүлэн, их хэмжээний ашиг олж буй. Чинээлэг Сингапур гэр бүлийн тухай өгүүлэх уг бүтээлд жилээс жилд баяжиж, хөгшин Европыг ардаа орхиж буй Азичуудын талаар гарна.

 

 

БНХАУ-ын эдийн засаг хурдацтай өсч буй нь Ази тив дэх баячуудын тоо өсөн нэмэгдэхэд голлох үүргийг гүйцэтгэж байна.

 

“Ази тив дэх баячуудын тоо АНУ болон Европ дахь баян иргэдээс илүү” гэж чинээлэг эрхмүүдийн талаар мэдээлэл цуглуулдаг “Hurun Report”-ийн үүсгэн байгуулагч Руферт Хойгерф мэдэгдэв.  Азийн хамгийн баян гурван гэр бүлийн талаарх мэдээллийг  “CNN” агентлагт нийтэлжээ.

 

Амбанигийн гэр бүл

 

 

Энэтхэгийн хамгийн баян эрхэм бол Дирубхай Амбани юм. Түүний нийт хөрөнгө 43 тэрбум ам.доллар. Сургуулийн багшийн хүү Амбани 1960 оны үед нийслэл Мумбай хотноо нэхмэлийн үйлдвэртэй болжээ. Тэрээр нэгэн хэвийн уг бизнесээ нефтийн бизнесээр сольсноор, тэрбумтан болох алхмаа хийсэн байна.

 

Амбани 2002 онд таалал төгссөн бөгөөд түүний бизнесийг нь хүү Мукеш, Анил нар хуваан авчээ. Тэрбумтан ах, дүү нар хоорондоо маргалдаж, уг тулаанд Мукеш ялалт байгуулсан гэхэд болно.

 

Квокын гэр бүл

 

 

Дэлхийн хамгийн үнэтэй хөрөнгө оруулалтын Хонконгийн “Sun Hung Kai Properties” компанийн эзэн Квокын нийт хөрөнгө 34 тэрбум ам.доллар юм. Тус компани БНХАУ-ын эх газарт газрын бизнес эрхэлдэг.

 

Гэхдээ Квок төрсөн ах болон дүүтэйгээ таарамжгүй харилцаатай байдаг.

 

Лигийн гэр бүл

 

 

Өмнөд Солонгосын хамгийн баян гэр бүлийн нэг болох Лигийн гэр бүлийн нийт хөрөнгө 31 тэрбум ам.доллар юм. 1938 онд үүсгэн байгуулагдсан “Самсунг” групп хэдийнэ дэлхийн зах зээлд өөрийн байр сууриа олсон.

 

Тус группын үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ли Кун Хи өнгөрсөн 2014 онд зүрхний шигдээсний улмаас эрх мэдлээ өөрийн хүү Ли Жэ Ёнд шилжүүлэн өгчээ. Ли Жэ Ён авлигын хэргээр баривчлагдаж, жил орчим хоригдсныхоо дараа хэдэн сарын дараа суллагдсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

deek shd. delgertsetseg mal ajlaa hiiseer l bgamu
2018-08-25
Мудак:
Авилгаар баяжсан золиг биз ккк
2018-08-25
Ene Enetheg uslyn bayan gej 1 hugiin nohor bnaa. Uls ni 1 terbum yaduu gualgachintai, hun amd ni avaad uzvel manaihaas dor. Tiim hgualgachin ulsan iim bayan baigaad ch yaltai bilee... Manai bayachuudiig l iim ireedui huleej biagaa baihdaa, huurhuu.............
2018-08-25
mungutei mungugui hamaagui l dee..uul usnii oir ni urag turliin hol ni deer gedeg yg ch bas sonin..
2018-08-25
kkkk:
Ли Жэ Ён авлигын хэргээр баривчлагдаж, жил орчим хоригдсныхоо дараа хэдэн сарын дараа суллагдсан билээ.
2018-08-24
ёстой IQ хүрдэггүй ээ:
жил орчим хоригдсныхоо дараа хэдэн сарын дараа суллагдсан билээ.
2018-08-24
deek shd. delgertsetseg mal ajlaa hiiseer l bgamu
Bayan humuus ihenh ni ger bul ah duusteigee haritsaa taaramj muiuutai baih yumaa, yagaad yum bol...? Mungu-nuus l boldog baihdaa bodvol...
2018-08-24
mungutei mungugui hamaagui l dee..uul usnii oir ni urag turliin hol ni deer gedeg yg ch bas sonin..