Аргентины экс тэргүүний эд хөрөнгийг хураалаа

img

Аргентин улсын Ерөнхийлөгч асан хатагтай Кристина Фернандез де Кирчнер түүний гэр бүл авлига, мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй юм.

 

 

Цагдаагийнхан экс тэргүүний нийслэл Буэнос-Айрес хот, Патангона хотноо байрлах байранд нэгжлэг явуулж, үнэд хүрэх зүйлсийг хураан авч, битүүмжилжээ.  Кирчнерийн өмгөөлөгч дээрх үйлдлийг ИЧГҮҮРГҮЙ хэмээн тодорхойлов. “Би ямар ч буруу зүйл хийгээгүй. Би удахгүй өөрийгөө гэм буруугүй гэдгээ ард түмэндээ батлах болно” хэмээн Кирчнер мэдэгдлээ.

 

 

Өнгөрсөн онд хуулийнхан Ерөнхийлөгч хүүгийнхээ хамт эзэмшдэг 17 сая ам.долларын үнэ өртөгтэй хөрөнгийг, мөн түүний охины эзэмшдэг 6.5 сая ам.долларын үнэ бүхий хөрөнгийг тус тус битүүмжилсэн байна.

 

Хэрэв хатагтай Кирчнерын гэм буруутай нь нотлогдвол тэрбээр 10 хүртэл жилийн хорих ялаар шийтгэгдэж магадгүй юм. Хатагтай Кирчнер 2015 онд албан тушаалаасаа бууснаас хойш авлига, албан тушаалын холбогдолтой олон хэрэгт холбогдон, шалгагдаж байгаа.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

манайх:
манайх ингэдэг болоосой
2018-08-24