Алтайн ууланд монголчуудын сууж явсан автобус осолджээ

ОХУ-ын Алтайн уулын замд жуулчдыг тээвэрлэн явж байсан микро автобус осолдсон талаар “TASS” агентлаг мэдээллээ.
“Уг автобусанд Монгол Улсын 14 иргэн зорчиж явсан” хэмээн албаныхан уламжлав. Тавынх нь биеийн байдал муу байгаа гэнэ.
Чиг-Давааны хажуугаар явж байхад уг микро автобус замаас гарч, осолджээ.
Жуулчдыг тээвэрлэн явж байсан уг микро автобусыг 22 настай залуу жолоодож явсан гэнэ. Шалгалтаар жолооч ямар нэгэн архи, согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг тогтоожээ.
Урьдчилсан дүгнэлтээр машины тормозноос болж осол гарсан гэж үзэж байна. Осол гарах үед цаг агаар тогтуун, манангүй байжээ.
Чиг даваа /Chike-Taman/ нь 1925 метр өндөр, дөрвөн км үргэлжлэх өгсүүр болон уруу даваа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ