Флорида мужид зэвсэгтэй этгээд иргэдийн аминд хүрчээ

АНУ-ын Флорида мужийн Жэксонвилл хотноо үйл ажиллагаагаа явуулах соёл амралтын хүрээлэнд галт зэвсэгтэй этгээд иргэд рүү гал нээсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Уг үйл явдлын улмаас хоёр хүн амиа алдаж, 11 хүн шархадсан гэнэ. Гал нээсэн этгээдийг Дэвид Катц гэх 24 настай залуу болохыг тогтоожээ. Цагдаагийнхан шуурхай ажиллаж, гэмт этгээдийг баривчилсан байна.
“Гэмт этгээд хэргийг ганцаараа үйлдсэн. Хамсаатан олдоогүй” гэж Цагдаагийн газраас уламжлав.
Флорида мужид сүүлийн жилүүдэд галт зэвсэгтэй хэрэг их гарах болсон. 2016 онд “Пулс” гэх шөнийн клубт зэвсэгтэй этгээд дайрч, 49 хүн амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ