Афганистан дахь Исламын улсын толгойлогч амиа алджээ

Афганистан дахь Исламын улс бүлэглэлийн толгойлогч Абу Сад Эрхаби амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл Афганистан дахь Исламын улс бүлэглэлийн байршилд агаараас хэд хэдэн удаа цохилт өгчээ.
Уг цэргийн ажиллагааны үеэр Абу бусад арван гишүүний хамтаар амиа алджээ.
Тэднийг Пакистаны хилийн ойролцоо Нангарар мужид нуугдаж байхад нь байршлыг нь тогтоосон байна.
Исламын улс бүлэглэл Сири болон Ирак дахь нөлөөгөө алдаж, сүүлийн жилүүдэд Афганистанд эрхээ тогтоохыг санаархах болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ