Үерийн дараа мужийн иргэдийг МОГОЙ заналхийлж эхэлжээ

Энэтхэгийн Керала мужид олон өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас тус бүсэд үерийн гамшиг нүүрлэжээ. Байгалийн гамшгийн уршгаар зөвхөн тус мужид нэг сая иргэн орон гэрээ алдаж, өнгөрсөн зургаадугаар сараас хойш 400 орчим хүн харамсалтайгаар амиа алджээ. Үерээр гэрээ алдсан иргэдийг түр хорогдох байруудад хуваан байршуулж байна.
Мужийн иргэд үерээс гадна дахин нэг АЮУЛТАЙ нүүр тулсан байна. Керала мужийн ихэнх гол, мөрөн үерлэсэн бөгөөд олон зуун могой иргэдийг ЗАНАЛХИЙЛЭХ болжээ. Могой айлуудын угаалгын машин, хивс, хувцас, цүнх зэргээс гарч ирэх нь элбэгшсэн гэнэ. Олон хүн могойны дайралтад өртөн, хазуулсан тохиолдол бүртгэгджээ. Могойнд хазуулсан иргэдийг эмнэлэгт хүргэж, яаралтай эмчилгээ хийсэн аж.
Мужийн эрх баригчид иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулан, бага насны хүүхдүүдийг гол, мөрөн рүү ойртуулахыг байхыг сэрэмжлүүлжээ. Иргэд гэртээ хүртэл орохоос эмээх болж, хүндхэн нөхцөлд амьдарч байна.
Могойноос гадна хилэнцэт хорхой, олон төрлийн шавьж хорхой нүүдэлж, иргэдийг гэрт олноороо орох нь ихэссэн.
Мужийн иргэн нийгмийн сүлжээнд “Манай гэр 10 метр урттай аварга могой байна” хэмээн бичжээ. Керала мужийн төв ба хойд хэсэгт могойнд хазуулан, эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн тоо АЮУЛТАЙ түвшинд хүрчээ.
“Могойны ангууч” гэх хочтой Вава Суриш өчигдөр Ирнакулам дүүргийн нэгэн байшингаас таван могой барьсан талаар “Хинди” сонин мэдээлэв. “Нэг могой хувцасны шүүгээ, дараагийнх нь хоёр давхрын шүүгээнээс олдсон. Нөхцөл байдал аюултай байсан учир би саваа мод ашиглахаас өөр сонголтгүй болсон” гэж Вава Суриш ярьжээ.
Иргэдийг хувцас, хунараа хатаахдаа хатаагч ашиглахыг уриалсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ