Конго улсад ЭБОЛА вирус заналхийлж эхэлжээ

img

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад эбола вирус дэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэгвэл “уг вирусын халдварын улмаас амиа алдагсдын тоо 67-д хүрсэн” талаар ДЭМБ-аас мэдээлж, эрх баригчдад хандан халдвар гарсан бүс нутгуудад хөл хорио тогтоох, халдваргүйжилт хийхийг уриалжээ.

 

 

Х”алдвар авсан иргэлийн тоо 105-д хүрсэн” гэж Конгогийн Эрүүл мэндийн сайд Оли Илунга Каленга мэдэгдэв.

 

Эбалогийн халдвар авсан иргэдийг тусгаарлан, ДЭМБ-аас нийлүүлж буй эм, тариагаар эмчилгээ хийж буй гэнэ.

 

Мөн халдвар авсан хоёр иргэний биеийн байдал сайжирсан бөгөөд сайд өчигдөр тэдэнтэй уулзсан байна. ДЭМБ, эболагийн эсрэг вакциныг туршилтаар гаргаж авсан. Уг тариаг дээрх эдгэрсэн иргэдэд тарьжээ.

 

Баруун Африкийн орнуудад 2014 онд эбола вирусын халдвар дэгдэж, 11,000 хүн амиа алдаж, хагас сая хүн халдвар авсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Вирусийн. лаврторуудыг цөмийг нь дэлбэлж устгах хэрэгтэй
2021-09-21