Пхеньянаас илгээсэн бүдүүлэг үг хэллэгтэй захиа Трампыг эгдүүцүүлжээ

img

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрөгч долоо хоногт ДАЙСАГНАСАН харилцаанаас НАЙРСАГ харилцаатай болж буй Хойд Солонгост айлчилж, удирдагч Ким Чен Унтай уулзахаар болсон тухайгаа дуулгасан. Сайд төлөвлөгөөний дагуу энэ долоо хоногт Пхеньян хотноо айлчлах байжээ.

 

 

Харин Ерөнхийлөгч Трамп энэ амралтын өдөр Төрийн бичгийн даргын Пхеньян дахь айлчлалыг цуцалж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Хойд Солонгос олон улсад амласан амлалтаа биелүүлэхгүй, цаг хожиж байна” хэмээн буруутгасан билээ.

 

Трампын шийдвэрийн дараа Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг “Хоёр нүүртэн”, “Хуйвалдаан зохион байгуулагчид” хэмээн АНУ-ыг буруутгажээ.

 

Гэхдээ уг шалтгаанаас болж Трамп сайдынхаа Пхеньян дахь айлчлалыг цуцлаагүй гэнэ.

 

Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч, генерал Ким Ён Чол Цагаан ордны тэргүүнд хаягласан захиагаа илгээсэн байна. Уг захиаг хүлээн авсныхаа дараа Трамп сайдынхаа айлчлалыг цуцлахаар шийдвэрлэсэн хэмээн Цагаан ордон дахь эх сурвалж “Вашингтон Пост” сонинд өгүүлжээ.

 

Ким Ён Чол захиагаа бичихдээ түрэмгий үг хэллэг ашигласан байсан нь Трампын дургүйцлийг хүргэсэн гэнэ. Захианд юу бичигдсэн нь НУУЦ байна. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 2-нд АНУ-ын Вашингтон хотноо айлчилсан юм. Трамп Пхеньянаас ирсэн хүндэт зочноо Цагаан ордондоо хүлээн авсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дэлхийн хар хүчний төв, дайн самуун дэгдээгч , бусдын баялгийг булаагч, энэ ертөнцийн номер нэг алан хядагч террорист улс Америк .
2018-08-28
Ер нь бол АНУ-д итгэх хэрэггүй. Монгол ч мөн адил
2018-08-28