Мүүний шашинтай 1,000 хос зэрэг ХУРИМЛАВ

Өмнөд Солонгосын нийслэл Гапён хотноо мүүний шашинтай 1,000 хос зэрэг хуримласан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.
Энэ жил 64 үндэстний 1,000 хос хуримласан бол 3,000 гаруй хос гэрлэлтээ дахин баталгаажуулсан байна.
Масс хуримын ёслолыг Эв нэгдлийн сүмээс зохион байгуулдаг ба хуримын арга хэмжээ мүүний шашныг үндэслэгч гэгддэг Сүн Мюн Мүүний гэргий Хан хак-жагийн удирдлага дор явагджээ.
Сүн Мюн Мүүн нь 1960 оноос 2012 онд насан эцэслэх хүртлээ ганцхан гэрэл зургийн тусламжтай огт уулзаж байгаагүй олон мянган хосыг гэр бүл болгосон байна.
Хуримын ёслолд урилгаар Британийн дуурийн дуучин Паул Поттс оролцож, ая дуугаа өргөжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ