Пуэрто-Рико: Хар салхи 2,975 хүний АМИНД хүрчээ

Пуэрто-Риког өнгөрсөн оны есдүгээр сард "Мария" нэртэй хар салхи дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан билээ.
Тус хар салхи 295 км/цагийн хурдтай арлыг дайран өнгөрсөн юм. Уг байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 2,975-д хүрсэн “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Пуэрто-Рикогийн ОБЕГ-ын дарга Абнер Гомес “Хар салхины үеэр орон гэрээ алдсан олон мянган иргэн өнөөг хүртэл хүндхэн нөхцөлд амьдарч байна” гэж уламжлав.
АНУ-ын удирдлага дор байдаг тус арлын улсын захирагч Рикардо Роселло “АНУ-ын Засгийн газар сэргээн босгох ажлын санхүүжилтад 139 тэрбум ам.доллар зарцуулсан” гэж мэдэгджээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Албан ёсны тоо баримт дээр тулгуурлан амиа алдагсдын тоог 2,975 хэмээн мэдээлж байна” гэж хэллээ.
“Мария” нь сүүлийн бараг 100 жилийн хугацаанд тус арлыг дайрч өнгөрсөн хамгийн хүчтэй хар салхи байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ