“Google”, “Twitter”, “Facebook”-ийг өөрөөр нь оролдох хэрэггүй хэмээн сануулав

img

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордны зуйван танхимд хэвлэлийн хурал хийх үеэр нэр бүхий нийгмийн сүлжээний удирдлагуудад анхааруулга өгсөн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

 

Трамп “Google”, “Twitter”, “Facebook” сүлжээг болгоомжтой алх хэмээгээд “Намайг оролдох хэрэггүй” гэж хэлжээ. 

 

“Уг интернэт болон нийгмийн сүлжээнүүд олон сая дагагчдаа ашиглан Трампын Засаг захиргааны талаар худал мэдээлэл тарааж, нэр хүндэд нь халдаж байна” хэмээн Цагаан ордны тэргүүн үзсэн байна.

 

“Google” компанийн хайлтын хэсэгт “Трампын мэдээ” хэмээн бичихэд л түүний нэр хүндэд сэвтэхээр сөрөг мэдээлэл эхэлж гардагт Трамп эгдүүцжээ.

 

Трампын хатуухан мэдэгдлийн хариуд тус компани “Манай хайлтын системийн санд улстөрийн болон улстөр рүү чиглэсэн мэдээ мэдээлэл байхгүй” гэв

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ