
МАН Бага хурлаа хуралдуулахаар болж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Удирдах зөвлөлийнхөн амралтгүй ажиллаж гүйцэтгэх засаглалыг төвхнүүлэх, ирэх сонгуульд ямар тактикаар оролцохоо ярилцсан байна.
Өнөөдөр МАН-ын бүлэг Удирдах зөвлөл хамтран хуралдаж сайд нарын нэрсийг тодруулж нэг бүрчлэн ярилцана. Мөн удахгүй болох Бага хурлаараа Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч, МАН нэгэнтээ олонхиороо засгаа тэргүүлэх болсон учраас үлдэж буй хугацаанд ямар тоглоомын дүрмээр тоглох.
Намынхаа рейтингийг өсгөх дараалалтай арга хэмжээнүүдийг хийх зэрэг цаг үеийн чухал асуудлуудыг ярилцахаар төлөвлөж байна. Үүнд бүлгийн гишүүдийн байр суурийг нэгтгэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ