Биеэ үнэлэгчтэй хоноглосон дөрвөн сагсчин НЭГ жил талбайд гарахгүй

Индонезийн нийслэл Жакарта хотноо зохион байгуулагдаж буй XVIII Азийн наадам амжилттай үргэлжиж байна.
Наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд оролцсон Японы шигшээ багийн дөрвөн гишүүн биеэ үнэлэгч авч, шөнийг өнгөрүүлсэн болох нь тогтоогдсон билээ.
Уг үйл явдлыг мэдсэн Японы удирдлагууд дотоод дүрэм зөрчсөн тамирчдаа ДОНГОДОЖ, энэ сарын 20-нд нутаг буцаасан юм.
Биеэ үнэлэгчтэй нэр холбогдсон тамирчдын тэмцээнд орох эрхийг НЭГ жилээр хассан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Энэ талаар Японы сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Юко Мицуя Токио хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж, олон нийтээс уучлалт хүсчээ.
Хүчирхэг багийн бүрэлдэхүүнтэй ирсэн ч дотоод дүрэм зөрчсөн тамирчдаасаа болж, хүндхэн байдалд ороод буй япончууд маргааш VII байрын төлөө Индонезийн шигшээ багтай тоглохоор болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ