Оросын гангийн үйлдвэрийн гадаад захирал бусдад хорлогджээ

img

ОХУ-ын “Novolipetsk Steel” буюу /NLMK/ гангийн үйлдвэрийн дэд ерөнхийлөгч бусдын гарт амиа  алдсан талаар "www.thesun.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Түүний цогцсыг Москва хот дахь нэгэн орон сууцны барилгын урдаас олсон байна. Түүнийг есөн давхраас шидэж, амийг нь хөнөөсөн хэмээв.

 

Хохирогч 59 настай Бруно Чарлис Де Комма гэх Белги улсын иргэн болохыг тогтоожээ.

 

Цагдаагийнхан “Хохирогч амиа хорлосон эсвэл бусдын гарт амиа алдсан эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байна” гэж мэдэгдэв.

 

 

Компанийн албан ёсны цахим хаягт “Бид үнэхээр цочирдож бас гашуудаж байна. Гэр бүл болон найз нөхөдөд нь эмгэнэл илэрхийлье” гэж бичжээ. Тэрээр 2017 оны зургаадугаар сард тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон гэнэ.

 

Оросын хамгийн том гангийн үйлдвэр болох /NLMK/-ийн эзэн нь тэрбумтан Владимир Лисин юм. Түүний нийт хөрөнгө £14.5 тэрбум ба Оросын хамгийн баян эрхэм билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ