Монголын баг тамирчдын 11 дэх өдрийн тэмцээний үр дүн

Жакарта-Палембан – 2018 Азийн наадмын 11 дахь өдөр өндөрлөж, Жүдо, Танхимын дугуй, Ширээний теннис, Кураш, Бокс, Софт теннис, Хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд Монголын баг тамирчид оролцлоо.
Кураш бөхийн эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.БААСАНЖАРГАЛ МӨНГӨН МЕДАЛЬ, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд М.УРАНЦЭЦЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж Монголын баг тамирчид 3 АЛТ, 2 МӨНГӨ, 7 ХҮРЭЛ нийт 12 медальтайгаар Азийн наадмыг үргэлжлүүлж байна.
Боксын эрэгтэйчүүдийн 64кг жинд Б.Чинзориг – Энэтхэгийн тамирчинг 5:0 харьцаагаар хожиж ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАСАН. 08.31-ний өдөр мөнгөн медалийн төлөө Тайландыг тамирчинтай тоглоно.
ТАНХИМЫН ДУГУЙ
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 4,000м:
- Т.Төгөлдөр – IX байр /4:40.463/
ШИРЭЭНИЙ ТЕННИС
Холимог багийн төрөл:
- М.Тэмүүлэн, М.Ундрам – Непалын багт 0:3 харьцаагаар хожигдсон.
- Ж.Мөнхзориг, Б.Болор-Эрдэнэ – Тайваний багт 0:3 харьцаагаар хожигдсон.
КУРАШ
Эмэгтэйчүүдийн -63кг:
- Б.БААСАНЖАРГАЛ – МӨНГӨН МЕДАЛЬ
- Н.Ундрахзаяа – эхний барилдаанд Туркмений тамирчинтай оноолт таарч 10:0 харьцаагаар хожигдсон.
Эрэгтэйчүүдийн -81кг:
- Б.Гаажадамба – Хагас шигшээ барилдаанд Иран-ы бөхтэй оноолт таарч 3:0 харьцаагаар хожигдсон.
- М.Дагвадорж - Эхний барилдаанд Афганистаны тамирчинтай оноолт таарч 10:0 харьцаагаар хожигдсон.
БОКС
Эрэгтэйчүүдийн 64кг:
- Б.Чинзориг – Энэтхэгийн тамирчинг 5:0 харьцаагаар хожиж ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАСАН.
Эрэгтэйчүүдийн 56кг:
- Х.Энх-Амар - Узбекийн тамирчинд 3:2 харьцаагаар хожигдсон.
Эмэгтэйчүүдийн 51кг:
- О.Жаргалан - Вьетнамын тамирчинд 5:0 харьцаагаар хожигдсон.
СОФТ ТЕННИС
Холимог багийн төрөл:
- Б.Энхжин, Б.Норовсүрэн – Хэсгийн тоглолтод Японы багт 2:5 харьцаагаар хожигдон, Пакистаны багийг 5:1 харьцаагаар хожсон.
- А.Дамдин, М.Анударь – Тэмцээндээ оролцоогүй
ХӨНГӨН АТЛЕТИК
Эрэгтэйчүүдийн 1,500м:
- Г.Одхүү - XIV байр /3:51.14 хувийн дээд амжилт/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ