Трамп “Google” өөрийг нь хэрхэн гадуурхдагийг ИЛЧЛЭВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Google” компанийг нэр хүндэд нь халдахгүй байхыг анхааруулсан билээ.

 

 

Тэрбээр тус компанийн хайлтын системд “Трампын мэдээлэл” хэмээн хайхад ихэвчлэн Цагаан ордны тэргүүний талаарх сөрөг мэдээлэл эхэлж гарч ирдэг хэмээн Трамп гомдлов.

 

Ерөнхийлөгч Трамп өчигдөр “Google” компани хэрхэн өөрийг нь гадуурхаж буй бичлэгийг твиттер хуудастаа байршуулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Уг бичлэгт өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн мэдээлэл болон өөрийнхөө мэдээллийг харьцуулсан буйгаар гарчээ.

 

Трамп уг бичлэгийн дор #StopTheBias буюу “Ялгаварлан гадуурхлаа зогсоо” хэмээн жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene uuruu chuham huniig yalgavarlan gaduurhdaggui hun mun uu ?
2018-08-30