“Синьхуа”: Монгол хэдэн цэрэг оролцуулах нь НУУЦ байна
ОХУ, БНХАУ болон Монгол Улсын хамтарсан байлдааны сургуулилт ирэх сард зохион байгуулагдах юм.
Гурван улсын хамтарсан уг сургуулилт ОХУ-ын эрх баригчид ихээхэн ач холбогдол өгч байна. Учир нь тус улс сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд иймэрхүү томоохон хэмжээний байлдааны сургуулилт зохион байгуулаагүй билээ.
“ВОСТОК 2018” гэх сургуулилтад ОХУ-ын Батлан хамгаалах яам 300,000 гаруй цэрэг болон техник төхөөрөмжөө оролцуулах бол БНХАУ-ын талаас 3,200 цэрэг, байлдааны ажиллагааны үеийн техникээ ороцуулахаар болжээ.
Харин Орос, Хятадын голд орших Монгол улс олон улсын анхаарлыг зүй ёсоор татаад буй “ВОСТОК 2018”-д хэдэн цэрэг болон төхөөрөмж оролцуулах нь өнөөг хүртэл НУУЦ байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ