
Самбо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 13-14-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Самбо бөхийн ерөнхий дасгалжуулагч Ж.Баярсайхан, Женко клубын Ж.Энхбаяр нараар халуулсан Монголын баг тамирчид эрэгтэй 9 жинд 12 тамирчин, эмэгтэй 68 кг-ийн жинд нэг тамирчин оролцож 5 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Харин байлдааны самбогийн төрөлд 6 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль авлаа. Энэ тэмцээнд 8 орны 200 гаруй тамирчид өрсөлдлөө.
52 кг З.Сүхчулуун алт /БТСДС/
57 кг Ч.Тогтохбаяр алт /Женко клуб/

62кг Д.Равжир хүрэл /БТСДС/
68 кг М.Эрдэнэболд алт /Вагнер Ази/, Э.Даваадаш /Женко/
74 кг Ц.Нарантогтох мөнгө /Женко клуб/
82 кг О.Болд-Эрдэнэ алт /Хилчин/
90 кг Б.Батдорж хүрэл /Женко клуб/
-100 кг Б.Ариун-Эрдэнэ алт /Женко клуб/
100 кг Б.Бат-Орших мөнгө, М.Өсөхбаяр хүрэл /Хоёулаа Хилчин/
Эмэгтэй 68 кг С.Энхчимэг хүрэл /Батлан хамгаалах/
Байлдааны самбо бөхийн төрөлд
52 кг З.Сүхчулуун алт /БТСДС/
57 кг Ч.Тогтохбаяр алт /Женко клуб/
62 кг Д.Равжир алт /БТСДС/
68 кг М.Эрдэнэболд алт/Вагнер Ази/, Э.Даваадаш алт /Женко клуб/
74 кг Ц.Нарантогтох алт /Женко клуб/
82 кг О.Болд-Эрдэнэ мөнгө /Хилчин/
100 кг Б.Бат-Орших алт, М.Өсөхбаяр хүрэл /Хоёулаа Хилчин/
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ