Александр Захарченко АМИА АЛДЖЭЭ

img

Украины зүүн хязгаарын Донецк мужийг хүчээр эзлэн түрэмгийлэн, Бүгд Найрамдах Донецк Ард Улс /БНДАУ/ хэмээн тунхаглаж, тэргүүнээр нь сонгогдсон Александр Захарченко амиа алдсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.rferl.org” сайт мэдээллээ.

 

 

Тэрээр өнгөрсөн 31-ний өдөр Донецкийн төвд байрлах зоогийн газраар үйлчлүүлсэн байна. Уг зоогийн газарт хүчтэй дэлбэрэлт болох үеэр Захарченко өөрийн бие хамгаалагчийнхаа хамтаар амь үрэгджээ. 

 

Бүгд Найрамдах Донецк улсын цагдаагийнхан дээрх аллагатай холбогдуулан хэд хэдэн этгээдийг баривчилсан гэдгээ мэдэгдэв.

 

Украины Аюулаас хамгаалах байгууллага “Александр Захарченкогийн амь насанд халдсан хэрэгтэй холбоогүй” гэлээ.

 

/БНДАУ/-ын засаг захиргааны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Дмитрий Трапезников “Баривчлагдсан хүмүүсийн ихэнх нь Украины талтай холбоотой гэх мэдүүлэг өгсөн. Уг үйл явдалтай холбогдуулн /БНДАУ/-ын хилийн хамгаалалтыг сайжруулж, албаныхан шуурхай хуралдаан зохион байгуулж байна” гэж мэдэгджээ.

 

Салан тусгаарлагчид өнгөрсөн 2014 оны долоодугаар сард Украины зүүн хэсгийг хяналтадаа авч, эрхээ тогтоосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

урвагчид үхэл
2018-09-03
Irgen:
Ene ch Ukrain ayulaas hamgaalah USA tei hamtarch hiisen ajil. Odoo donetskiig ezlehed amar bolloo doo.
2018-09-03
Энэ Путины бууны нохой үхэх маньд ямар хамаатай вэ?! Эх орноосоо урвасан муу хулгай.
2018-09-03