Япончуудын шинэ бахархал РИКАКО ИКЕЕ

img

 

Индонез улсад амжилттай өндөрлөсөн XVIII Азийн наадмын “Хамгийн үнэ цэнэтэй тамирчин” тодорсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тус шагналыг Японы усан сэлэлтийн тамирчин Рикако Икее хүртсэн байна. Өдгөө 18 настай Икее Азийн наадмаас зургаан алт, хоёр мөнгөн медаль хүртжээ.

 

 

Тэрбээр хэвлэлийнхэнд “Хамгийн үнэ цэнэтэй тамирчин” гэх алдрыг хүртсэндээ маш их баяртай байна. Японы ард түмэн, эцэг эх минь охиноороо бахархаж байгаа байх. Энэ шагналыг хүртэнэ хэмээн төсөөлөөгүй. Медалийн эзэн болсон мэт баярлаж, өөрөөрөө бахархаж байна” гэж хэллээ.

 

 

Икее Азийн наадмаас найман медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байна. Тэрбээр нутаг буцсан даруйдаа эх орондоо зохион байгуулагдах “ТОКИО 2020” зуны олимпийн наадмын бэлтгэлдээ гарах гэнэ.


Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ymar mundag yum beee baharhaltai yum
2018-09-05
Tom ulsîin mundag tamirchid iim baina da
2018-09-03