ОХУ: Александр Захарченкогийн амиа алдсан хэргийг мөрдөнө

img

Украины зүүн хязгаарын Донецк мужийг хүчээр эзлэн түрэмгийлэн, Бүгд Найрамдах Донецк Ард Улс /БНДАУ/ хэмээн тунхаглаж, тэргүүнээр нь сонгогдсон Александр Захарченко өнгөрсөн сарын 31-нд амиа билээ.

 

 

Донецкийн төвд байрлах нэгэн зоогийн газарт дэлбэрэлт болсон бөгөөд энэ үеэр Захарченко бие хамгаалагчийнхаа хамтаар амь үрэгджээ.

 

/БНДАУ/-ын засаг захиргааны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Дмитрий Трапезников дээрх үйлдлийг санаатай аллага хэмээгээд “Украины Аюулаас хамгаалах байгууллага уг хэрэгтэй шууд холбоотой” гэв. Харин уг мэдэгдлийг Украины эрх баригчид эрс үгүйсгэв.

 

Дэлбэрэлттэй холбоотой баривчлагдсан этгээдүүд бүгд Украинтай холбоотой болохыг тогтоосон гэнэ.

 

Уг хүн амины хэргийн эзнийг олж, тогтооход ОХУ туслалцаа үзүүлэхээр болсон талаар “TASS” агентлаг мэдээллээ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Олег Сирололов уламжлав.

 

Сайд “Тийм ээ. ОХУ-ын Засгийн газар Александр Захарченкогийн амиа алдсан хэргийг мөрдөн шалгаж, албаныханд туслалцаа үзүүлнэ” гэж мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Huurhii duu,ene neg «mongol»holuur yavaa gaig duudaad bh wm.Bayan-Ulgii salan tusgaarlaval ta wu geh sen bol?
2018-09-05
Монца:
Буруу орчуулж бн..Америкийн дэмжлэгтэй нёо нацистууд түрэмгийлж...Донецк Луганскийй ард түмэн өөрсдийн нутаг орноо амиаар хамгаалж буй нь манай монголчуудад яаж газар шороо эх орндоо үнэнч хайртайг үзүүлж тэмцэж бн даа....ингэж эх орон газар нутгаа хамгаалдаг юм бн...янкууд ч энэ гариг дээр гай галаар наадаж бн.
2018-09-04
Huurhii duu,ene neg «mongol»holuur yavaa gaig duudaad bh wm.Bayan-Ulgii salan tusgaarlaval ta wu geh sen bol?