Японд 100 гаруй автомашин ШАТЖЭЭ

Японы баруун эргийг “Жэби” гэх далайн шуурга дайран өнгөрч, үлэмж хэмжээний хохирол учруулаад буй.
Уг байгалийн гамшгийн уршгаар долоон хүн амиа алдаж, 200 гаруй хүн бэртжээ.
Мөн олон өрх орон гэргүй болж, хүндхэн нөхцөлд амьдарч байна.
“Жэби” хар салхи 135 км/цагийн хурдтай баруун эргийг дайран өнгөрсөн ба энэ үеэр олон зуун бизнес эрхлэгч ХОХИРОЛ амсчээ.
Нишиномий хот дахь машины агуулахад гал гарч, 100 гаруй автомашин шатсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Хүчтэй дэлбэрэлт болж магадгүй байгаа учир гал сөнөөгчид ослын газар руу иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа гэнэ.
Осака, Киото хотноо 1.6 сая иргэн цахилгаангүй болжээ. “Жэби” хар салхинаас болж, иргэний агаарын тээврийн 16 компани 700 гаруй нислэгээ цуцалсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ