Ким Чен Ун олны өмнө гаралгүй 14 хоног болжээ

img

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун саяхнаас олны өмнө гарахгүй, усанд хаясан чулуу шиг алга болсон талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

2011 оноос Засгийн эрхийг барьж буй Ким Чен Ун хоёр долоо хоногийн турш олон нийтийн арга хэмжээнд оролцох, үйлдвэр болон үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай ОГТ танилцаагүй гэнэ.

 

Тэрбээр 7, 8 сард улсынхаа ихэнх аж нэгжүүдэд зочлон, үүрэг даалгавар өгсөн. Орон нутгийн хэвлэлүүд айчлал бүрийг сурвалжиж, фото мэдээллийг нийтэд түүгэж байв.

 

Өмнөдийн хэвлэлүүд “Залуу удирдагч наймдугаар сарын 21-нээс хойш олны өмнө гараагүй. Энэ хугацаанд олон нийтийн арга хэмжээнд оролцсон гэх мэдээлэл АЛГА байна” гэж мэдээлжээ.  

 

Пхеньян хотноо энэ сарын 8-нд Хойд Солонгос улс байгуулагдсны 70 жилийн ой болно. Уг түүхэн ойг тохиолдуулан цэргийн сүрт жагсаал зохион байгуулагдах ба БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин үзэж магадгүй гэх мэдээлэл цацагдаад буй.

 

Уг парадын дараа буюу энэ сарын 18-21 хооронд Өмнөд Солонгосын тэргүүн Мун Жэ Ин Пхеньян хотноо айлчлахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

z:
Зүгээр л Пёнян гээд бич л дээ
2018-09-05