ФОТО: Японд хар салхи хэрхэн ХОР учруулав

Япон улсад сүүлийн 25 жил тохиолдоогүй хүчтэй далайн шуурга дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулаад буй.
Жеби хар салхины улмаас 10 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархдаад байна. Хар салхи Японд хэрхэн хор учруулсныг фото хальснаа буулгажээ.
Фото: Kentaro Ikushima/Mainichi Newspaper via AP
Кансай олон улсын нисэх буудал хүрэх гүүрийг усан онгоц мөргөжээ.
Фото: Kota Endo/AP
Осака хотноо үерлэсэн замд осолдсон ачааны тэрэг
Фото: Ichiro Banno/Kyodo News via AP
Хүчит давалгаа
Фото: Kentaro Ikushima/Mainichi Newspaper via AP
Кансай олон улсын нисэх буудлын нислэгийн зурвас усанд автсан учир бүх нислэгийг цуцалжээ.
Фото: The Asahi Shimbun/Getty Images
Нишиномий хот дахь машины агуулахад гал гарч, 100 гаруй автомашин шатжээ.
Фото: Kota Endo/AP
Осака хотноо шуурганы үеэр осолдсон машинууд
Фото: JIJI PRESS/AFP/Getty Images
Нагояа хот. Усны цув өмсч буй иргэд
Фото: Kota Endo/Kyodo News via AP
Осака. Цагдаагийн машин ослын газарт ажиллав.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ