Афганистаны нийслэл Кабул хот дахь спортын цэнгэлэхэд халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Террорист халдлагын үеэр 20 хүн амиа алдаж, 70 хүн шархадсан байна. Халдлага болсон тус барилгад бөхийн тэмцээн зохион байгуулагдаж байжээ.
Эхний дэлбэрэлтийг амиа золиослогч этгээд барилга дотор үйлдсэн байна. Харин хоёр дахь дэлбэрэлт барилгын өмнөх талбайд болжээ. Их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг террористууд дэлбэлсэн байна.
Амиа алдагсдын дунд тус бөхийн барилдааныг сурвалжиж байсан “Tolo” сувгийн спортын хоёр сэтгүүлч байсан гэнэ.
Олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид холбоо” сэтгүүлчдэд хамгийн аюултай 10 улсын гуравт Афганистаныг нэрлэсэн билээ.
“ВВС” агентлагийн сэтгүүлч өнгөрсөн дөрөвдүгээр сард Афганистанд амиа алдсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |