Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг олны өмнө хутгалжээ
2018-09-07

Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хутгалуулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

"Социал Либерал" намын гишүүн  Жаир Болсонару өчигдөр Жюз де Фора хотноо иргэдтэй уулзаж байхдаа хутгалуулсан байна. Нэр дэвшигчийн хэвлий хэсэгт хутгалсан ба яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлсэн байна. Цагдаагийнхан шуурхай ажиллаж, нэр дэвшигчийг хутгалсан этгээдийг хэргийн газраас холгүй баривчилсан гэнэ. 

 

 

Жаир Болсонару 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон талаар хэвлэлийн байгууллагаас нь уламжлав. 

 

Тэрбээр Ерөнхийлөгч болох магадлалтай эрхмийн нэгээр нэрлэгдэж буй юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин