АТГ-ын дарга болох хүмүүсийн нэр яригдаж эхэллээ
2018-09-07

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргалын ажлыг өгүүлэхээр шахсаар байгаа бололтой.Учир нь АТГ-ын дараагийн удирдлагад ямар хүмүүс ажиллах талаар “зураг” нь гарсан тухай улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ.

 

Х.Энхжаргалын оронд Б.Билэгтийг очих гэж байна гэсэн мэдээлэл байна. Б.Билэгт нь МоАХ угшилтай, хууль хүчний бараг бүх байгууллагын даргаар ажиллаад үзчихсэн нэгэн. Түүнийг Улсын ерөнхий прокурор, бас АТГ-ын дарга болох нь гэсэн яриа нэг бус удаа гарч байсан юм. Тэгвэл энэ удаад АТГ-ын дарга болох нь бараг тодорхой болчихсон гэж байна.

 

Б.Билэгт 1960 онд Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн. 1978 онд Нийслэлийн 10 жилийн V сургууль, 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын УААДС-ийн Санхүү, эдийн засгийн сургууль, 1988 онд МУИС, 1999 онд “Отгонтэнгэр” их сургууль төгссөн. Нягтлан бодогч-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

 

Улаанбаатар хотын Мах бэлтгэлийн конторт ачигч, ТЭЦ-2 цахилгаан станцад слесарь, “Сонсголон” элс, хайрганы завод, СОТ-2 барилгын трестэд нягтлан бодогч, МоАХ, “Ардчилал” сонинд улс төрийн ажилтан, сурвалжлагч, эрхлэгч, ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, ТЕГ-ын дарга, ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байв.

 

Тэрээр Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад 2012 оны есдүгээр сарын 3-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаас ЦЕГ-ын даргаар томилогдсон. Гэвч Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй шөргөөцөлдсөөр 2014 оны наймдугаар сарын 14-нд ЦЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байв.

 

Мөн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болсны дараа 2014 арваннэгдүгээр сарын 26-ны Засгийн газрын хуралдаанаас ШШГЕГ-ын даргаар томилогдсон байдаг. Улмаар 2016 оны есдүгээр сарын 21-ний өдөр Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Ц.Амгаланбаярыг томилсон юм.

 

Түүнээс гадна АТГ-ын дэд даргаар ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаярыг очих гэж байгаа гэж байна. Н.Ууганбаяр нь Цагдаагийн дээд сургуулийг 1997 онд төгсөөд, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, ЭЦГ-т төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Тасгийн дарга, ЭЦГ-т тасаг, хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2012 онд ЭЦГ-ын даргаар томилогдсон байдаг.Тэрээр мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг 2008 онд төгссөн байна. Н.Ууганбаяр нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэгдэж ЦЕГ-ын даргын 2014 оны наймдугаар сарын 29-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” 526 дугаар тушаалаар чөлөөлөгдөж байжээ.

 

Гэвч тэрээр ЦЕГ-ын даргын дээрх тушаалыг эсэргүүцэж,  уг тушаалын өөртэйгээ холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө ажиллаж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, хурандаа цолыг буцаан олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд ЦЕГ-ын даргын 2014 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалын Н.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Н.Ууганбаярт олгохоор шийдсэн байдаг.

 

Түүнчлэн АТГ-ын дараагийн дарга нар хэн байх вэ гэсэн “зураг”-т Тамгын хэлтсийн даргаар Монголын төмөр замуудын нэгдсэн холбооны хуулийн зөвлөх, цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Батбаярыг нэрлэсэн байна. Тэрээр өмнө нь Л.Пүрэвбаатарыг УБТЗ-ын дарга байхад Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргаар ажиллаж байжээ.

 

Ийн АН-ыг засаглаж байх үед хууль хүчний байгууллагад дарга байсан эрхмүүд АТГ-ын удирдлагад очихоор яригдаж байгаа юм.

 

АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргал нь 2016 оны сонгуулиар МАН засгийн эрхэнд гарсны дараа буюу мөн оны долдугаар сарын 8-ны өдрийн УИХ-ын чуулганаас томилогдсон байдаг. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Х.Энхжаргалын ажиллах хуулийн хугацаа 2022 оны долдугаар сарын 7-ны өдөр дуусгавар болох юм. Гэвч түүний ажлыг өгүүлэх ажиллагаа сүүлийн нэг жилийн турш үргэлжилж байгаа.

 

Ер нь бол АТГ-ын даргыг ийн зургаан жилээр томилох болсон нь улс төрийн нөлөөллөөс хол байлгахаар хуульд хийсэн зохицуулалт юм. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үеэс АТГ-ын даргаар өөрийн хүнийг томилохоор өмнөх даргыг нь яаж ийгээд “буулгаж” эхэлсэн.

 

АТГ-ын хоёр дахь даргаар томилогдоод байсан Ч.Сангарагчаа 2011 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр “Төрийн нууц задруулсан, доод албан тушаалтнаа /Э.Амарбат/ тагнаж, чагнаж хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, УИХ-ын гишүүний /АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн/нэр төрд халдсан” гэх хэргээр буруутгагдаж шүүхээс 2.4 жилийн хорих ял авснаар албан тушаалаасаа огцорч байсныг хүмүүс санаж байгаа биз ээ. Сүүлд, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаад 43.5 сая төгрөгийн тэтгэмж олгох шийдвэр гаргасан байна. Энэ захирамж гарснаас 12 хоногийн дараа АТГ-аас Ч.Сангарагчаагийн дансанд тэтгэмжийн урьдчилгаа болох 25 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг байна.

 

Энэ талаар улс төрийн хүрээнд янз бүрийн дүгнэлт хийдэг юм. Юутай ч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг өмнөх Ерөнхийлөгчийнхөө арга барилаар ажиллаж байна гэцгээж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мөрөөдсөн муу горилогч новшнууд, билэгт 2012 онд АН-н буянаар цагдаад орж ирээд самарсандаа мартах болоогүй шүү луйварчидаа !!!!
2018-10-12
SHUDARGA:
Za odoo atg-n darga bolj hulgaichuudaas mongo avch idne geed ulairan dairtsgaah baih da ha ha ha ha ha ha
2018-09-09
ЗОЧИН:
АРДЫН ХЯНАН ХОРОО ДЭЭР ШҮҮ. ТЭНД МУНДАГ ХҮМҮҮС БАЙЖ ДЭЭ. АХХ ГЭХЭЭР БҮХ ХҮМҮҮС АЙДАГ БАЙСАН.
2018-09-09
Баасансурэн:
Энэ нехер энэ бугдииг эхлуулсэн Тэрнийхээ телее ял авсан Одоо ешее авахаас еерииг хииж чадахгуй эээ!!!
2018-09-09
He he:
Manaiad darga soligdood amidral saijirdag bol saijirhaar l ih solij holih yum amidral ulam l miyaraad bhiin odoo bugdeeree er ni gol gol said darga naraa oros shig 10.20jil ahilluulaad uzvel yadagiin er ni uls turjihgui medrel amar bh yumsaan
2018-09-08
ZOCHIN:
A .T .G IIN DARGAAR ZUGEER L BAASAN G TAVICHIH.TER AJLAA MEDNE. Y.
2018-09-08
Хаха аль нв зөв хүмүүс юм бэ төрийн ажлын туршлагагүй нам дагаж явдаг хүмүүс л харагдаж байна
2018-09-08
Худлаа мэдээлэл байхаа Энд нэр гарсан хүмүүс урьд нь дандаа албаа худалдаж байсан хүмүүс байна шүү дээ хэхэ
2018-09-08
Одоо л зөв хүмүүсийн сураг гарч бна даа
2018-09-08
Хаха аль нв зөв хүмүүс юм бэ төрийн ажлын туршлагагүй нам дагаж явдаг хүмүүс л харагдаж байна
Zochin:
Elbegdorjiin nohoig tavibal erunhiilugchiin ner hund nemeed jaahan uruudaad shaarigdah baihdaa uur yav gej.....
2018-09-08
хахахаха элэг авлаа л даа:
за хөөө хүүүүхдэээ слесарь ачигч болгонооо ирээдүйд тагнул цагдаагийн дарга болох хүнээ манай улч чиньингэж бэлддийн байна аааааааа даанч манай улс бүр дэндэүү хөгжөөд хүчирхэгжээд байсыммааааа
2018-09-08
irgen:
ene shaal hulaa dur alban tushaaliin don AN tangiidiin hulhi medeelel bna. MAN zasag barij baihad yun AN iin humuusiig tomiloh yum dur tulga ANnus nariin zahialgat medeelel l baina. Husseneeree ner devshuul
2018-09-08
АТГ авилгыг аргалдаг газар болсон байна.
2018-09-07
Mooooooon:
Mr Magnaiiiiiiiiiiiiiiiii Boloooooooroi gej zalbriiiiiiiiiiii
2018-09-07
Zochin:
Magnai hamaagui deerdee....Busad ni Elbegdorjiin buunii nohoinuud shudarga es togtohuu??????
2018-09-07
Zochin:
Magnai hamaagui deerdee....Busad ni Elbegdorjiin buunii nohoinuud shudarga es togtohuu??????
2018-09-07
зочин:
АТГ-ын оронд хуучин шиг Ардын хянан шалгах хороо байсан нь дээр юм байна, ард олон өөрсдөө сонгодог болъё, эрх мэдэлтнүүд болохоор өөрийгөө хамгаалах хүнээ томилоод байна.
2018-09-07
ЗОЧИН:
АРДЫН ХЯНАН ХОРОО ДЭЭР ШҮҮ. ТЭНД МУНДАГ ХҮМҮҮС БАЙЖ ДЭЭ. АХХ ГЭХЭЭР БҮХ ХҮМҮҮС АЙДАГ БАЙСАН.
зочин:
Тэр хуулийн хугацаа ямар хамаа байнаа ажлаа хийж чадахгүй хулгайч нартай сүлбэлдээд байгаа юмыг маш хурдан зайлууж төрийн хариуцлага тооцох хэрэгтэй байна, өнөөдөр бид хайртай Эх орноо аварч хамгаалах үүрэг хүн болгонд тулгараад байна, энэ хувилдаан хулгайч, авлигч нар хэт даварч байна, монгол төр монгол түмэнд хэзээ ч байгаагүй бузар булай юм болоод байхад дээр дооргүй юу ч болоогүй юм шиг явж яаж болох вэ түмэн олоон.
2018-09-07
bagi:
shandad sain ajillaj baisan batbayar darga .. ner tsever hiichih hun haragdaad baihiin
2018-09-07
surnee:
Yamar teneg yum be teneg bilegter yah n we onodoh n ichihgyu general gd yawj bh yum jinhene generudas ichihgyu bgs yum da yo ochij ochij bilegt yana atdchialin ner barisan teneg yum nuud yuni chin erhugin geg ewlelin tatwar iged ih surgulas hoogdoo bhaa
2018-09-07
Н. Энхбаяр л бүрэн цэвэрлэж чадна
2018-09-07
Баасансурэн:
Энэ нехер энэ бугдииг эхлуулсэн Тэрнийхээ телее ял авсан Одоо ешее авахаас еерииг хииж чадахгуй эээ!!!
zochin:
ene batbayar chin tetgevert garchikhsan khirnee goridlogo tsarailaad uuriiguu bichuuleed baigaamuu purevbaatariin buunii nokhoi ch khol yavakhgui dee
2018-09-07
хүнд гар билэгт болох нь зөв биз
2018-09-07
энэ АТГ ДАРГА НАР ХЭЛМЭГДСЭН.ТЭД ЦАГ НЬ БОЛОХООР ЦАГААДАЖ Л ТААРАА.ЭЛБЭГДОРЖАЕВ ОЛОН ХҮН ХЭЛМЭГДҮҮЛСЭН ХОХИРООСОН.ХАРИН ШҮҮХ ЗӨВ ШИЙДСЭН БАЙНА БИЛЭЭ.
2018-09-07
Enhjargal harin ch sain ajillaj bgaa shuu
2018-09-07
Эхлээд Энхжаргалыгаа авч хаячихаад дараа нь хүн тавина биз дээ. Ми болон МАНАН-гийн хамгаалалтанд байгаа, бас Ми болон МАНАН-г хамгаалж байгаа хүнээ авч хаяж чадахгүй байгаа л харагдаад байх юм.
2018-09-07
Za yah we! Onigoo:
Za yah we bugd l huiwaldaj idej uuj hulhidaj l baigaa sh dee Bi ch mon adil l sh dee za yah we yahaw ch geh shig !
2018-09-07
Зочин:
ХУДЛАА ШААГААД Л
2018-09-07
ENKHJARGAL TONIL
2018-09-07
zochin:
Тийн тийн ажлаа сайн хийж байгаа. Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүнээ дарга нь өөрийн биеэр хүлээж авч хоол ундаар дайлж цайлдаг мундаг халамж, хайртай ажиллладаг юм билээ
2018-09-07
Иргэн:
АТГ ажлаа сайн хийж байгаашдээ?! Энэ байгууллагыг улс төржүүлэх хэрэггүйшдээ?! Дээр нь яригдаж байгаа гэх хүмүүст олигтой хүн алгаа?!
2018-09-07
zochin:
Тийн тийн ажлаа сайн хийж байгаа. Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүнээ дарга нь өөрийн биеэр хүлээж авч хоол ундаар дайлж цайлдаг мундаг халамж, хайртай ажиллладаг юм билээ
Иргэн:
АТГ ажлаа сайн хийж байгаашдээ?! Энэ байгууллагыг улс төржүүлэх хэрэггүйшдээ?! Дээр нь яригдаж байгаа гэх хүмүүст олигтой хүн алгаа?!
2018-09-07
Irgen:
Shydarga hymyysiig tetgevert ni huuguud gargachihna.uursduu yhej uguhgyi tetgevertee garhagyi myyhai uvguchyyl baina shyy.
2018-09-07
иргэн:
АТГ-г татан буулгаж цагдаагийн газар нь харъяалуулах нь зөв шийдэл болно.Ер нь нэг их эрх мэдэлтэй улс орон ард түмний төлөө хэн ч гарсан шударга ажиллах боломжгүй.Нийгмийн тогтолцоогоо өөрчилж АИХ.Бага хуралтай брлох нь зөв.АИХ-нь Шүүх хүчний байгуулагуудын удирдлагыг сонгодог чөлөөлдөг байх нь зүйд нийцнэ.
2018-09-07
general:
Ene Enkhjargal gedeg uvgun soligdohleer mongoliin tsagdaa tagnuuliin baiguullagad udirdah alba hashij bui humuusiin huuli husaar avsan litsentsiin hereg il bolohon todorhoi yum.
2018-09-07
санал:
Авилга бол олон гэмт хэргийн л нэг. Цагдаа шалгах боломжтой, ёстой ч. Ажлаа хийх боломжийг нь олгоод АТГ шэдэг түр бүтцийг татан буулгасан нь дээр болох юм байна.
2018-09-07
Худлаа мэдээлэл байхаа Энд нэр гарсан хүмүүс урьд нь дандаа албаа худалдаж байсан хүмүүс байна шүү дээ хэхэ