О.Баасанхүү: Ажлаа хийж чадахгүй бол зайлаад өгөөч ээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү багш нарын ажил хаялтын талаар байр сууриа илэрхийллээ.
Засгийн газраас бага ангийн багш нарын цалинг 12.3 хувь, дунд ангийн багш нарыг цалинг 8 хувиар нэмж, жилийн 300 мянган төгрөгийн урамшууллыг зогсоох шийдвэр гаргасан. Харин багш нар 8-12 хувь гэсэн ялгавартай бус нийтэд нь 15 хувиар нэмж, 300 мянган төгрөгийн урамшууллыг авах шаардлагыг тавьж байгаа юм.
Энэ тухай О.Баасанхүү гишүүн “14 хоног хүүхдүүд хохирлоо. Хувийн сургуульд хүүхдээ өгдөг баян чинээлэг хүмүүст багш нарын ажил хаялт хатуу сонсогдохгүй байх. Харин ч түгжрэл гайгүй боллоо гээд үл тоож байж магадгүй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэдэг хүн багаа ашиглаад багш нарын ажилтыг буруутгасан, үл тоосон, гүлдийсэн байдлаар ямар нэг хариу өгөхгүй байгаа байдлаа зогсоо. Чадвал ажлаа хий. Чадахгүй бол зайлаад өгөөч ээ. Энэ бол тийм хүнд асуудал биш. Хоёр тал ярилцаад, цалинг нь 15 хувиар нэмээд явахад болохгүй зүйл байхгүй” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн тэрбээр дэд сайд, яамны удирдлагуудаа, газрын дарга нарын тансаг хэрэглээг танаж, багш нарын цалинг нэмэх боломжтойг хэллээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ