Коста Конкордын ослын буруутан нь хөлгийн ахмад
Италийн Жиглио арлын хажууханд осолдсон Коста Конкорд хөлөг онгоцны шуугиан үргэлжилсээр байна. Тус онгоцоор аялж явсан 4000 орчим зорчигчдоос ослын улмаас амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх хандлагатай болж байна. Анх гурван зорчигч амиа алдан хэмээн мэдээлж байсан бол одоо тав болжээ. Мөн онгоц хажуу бөөрөөрөө унах үед тэнгисийн усанд шидэгдсэн хүмүүсээс одоо болтол сураггүй байгаа аялагчид ч байгаа. Хэдийгээр аврагчид шуурхай эрж хайж байгаа боловч одоог хүртэл сураггүй алга бологсод их байгаа гэнэ. Ослын шалтгааныг тодруулаад байгаа ба гол гэм буруутан нь тус хөлгийн ахмад Франческо Четтино болоод байгаа аж. Учир нь тэрбээр тооцоололгүй алдаатай тушаал өгсний улмаас ийнхүү онгоц элсэн арал мөргөж хоромхон зуурт хажуу бөөрөөрөө унажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ